ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
2018-08-08
ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР МЕНЕЖМЕНТИЙН  НЭГДСЭН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Энержи Ресурс компани Монголын уул уурхайн салбарт анх удаа Олон улсын стандартаар менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж эхэллээ. Олон улсын ISO стандартуудыг цогцоор нь, харилцан уялдаатайгаар, системийн хэмжээнд үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадахыг Менежментийн нэгдсэн тогтолцоо гэж нэрлэдэг. Тодруулбал:

  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015
  • Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн нийт гурван стандартаар цогц системийг нэвтрүүлж эхлээд байна.

Энэхүү чухал алхмын бэлтгэл ажил ойролцоогоор нэг жил гаруй үргэлжилсэн бөгөөд ISO стандартын зөвлөх үйлчилгээг Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо үзүүлж, баталгаажуулалтын аудитыг Францын Афнор групп ба түүний Монгол дахь итгэмжлэгдсэн аудит Монсертф ХХК-ийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгээд байна.

Олон улсын ISO стандартууд ийнхүү системийн хэмжээнд бүрэн нэвтэрснээр Монголын тэргүүлэгч уул уурхайн компанийн хувьд байр сууриа улам бэхжүүлж, засаглал, менежментийн хувьд олон улсад улам бүр үнэлэгдэн баталгаажих, цаашлаад салбарын бусад компаниуд үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэх боломж өргөжин тэлэх гол ач холбогдолтой юм.


Бусад мэдээ