“ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ” -ээр шалгарлаа
2017-12-25
“ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ” -ээр шалгарлаа

МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг ААН, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг Энтрепренер ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. МҮХАҮТ-ийн Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээрЭнержи Ресурс компанийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 оны Оны онцлох Аж Ахуйн Нэгж-ээр тодруулан мөнгөн Меркури шагналыг олгосон байна. Энержи Ресурскомпани 2017 онд улсын төсөвт 59 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлснээс гадна Ухаа худаг дахь Монголдоо анхдагч нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэн ажилласан. Мөн энэ хугацаанд уурхай болон дагалдах төхөөрөмжийн техник технологийг шинэчлэлд 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 560 орчим ажлын байрыг шинээр бий болгосон амжилтаар Оны онцлох Аж Ахуйн Нэгж шагналын эзэн болжээ.


Бусад мэдээ