ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ АМЬЖИРГААГ ДЭМЖИНЭ
2017-06-08
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ АМЬЖИРГААГ ДЭМЖИНЭ

Энержи Ресурс компаниас Орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих төслийн хоёрдугаар шатыг албан ёсоор эхлүүлж, төслийн мэдээлэл түгээх уулзалтаа Ухаа худагт амжилттай зохион байгууллаа. Уг уулзалтанд гар урлал, талх нарийн боов, оёдол, засвар гээд төрөл бүрийн чиглэлээр бизнес хийх сонирхолтой орон нутгийн 50 гаруй иргэд, малчид оролцож, мэдээлэл авсан байна. Энэхүү төсөл нь жижиг бизнес эрхлэх сонирхолтой малчид, иргэдэд хүүгүй зээл олгож, төрөл бүрийн бизнесийн сургалтанд хамруулдаг онцлогтой. Ингэснээр нутгийн иргэд өөрсдөө бие даан жижиг бизнес эрхлэх, өрхийн орлогоо дээшлүүлэх, цаашлаад сум, орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах бодит ач холбогдолтой. Төслийг орон нутгийн "Амжилтын томъёо" төрийн бус байгууллага болон Хас банктай хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн өмнөх үе шатанд 20 шахам малчин хамрагдаж, жижиг бизнесийн төсөл амжилттай хэрэгжүүлж, зээлээ хугацаанд нь, бүрэн төлж дуусгасан байдаг.


Бусад мэдээ