САЙН ХӨРШ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2018-02-10
САЙН ХӨРШ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Энержи Ресурс компани нь Сайн хөрш хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн оролцогч талуудтай тогтмол хамтран ажилласаар ирсэн. Сар шинийн баярыг угтан уламжлал ёсоор уурхайн удирдлагууд сумдын Ахмадын хороотой хамтран нутгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлсэн байна. Тодруулбал Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор сумдын 70-аас дээш насны 400 ахмадыгхүлээн авч, сургаал юуг нь сонсон, санал солилцонгарын бэлэг гардуулжээ. Мөн говьнутгаар өвөлжилт хүндэрч, цас зудтай байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Цогтцэций, Манлай, Номгон сумдын малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүллээ. Энэ жилийн хувьд 8,000 боодол өвс, 1,650 уут хивэг тэжээл тараасан байна. Энержи Ресурсын хамт олон жил бүрийн өвөл, хавар энэхүү тусламжийн ажлаа зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.


Бусад мэдээ