УХАА ХУДАГИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ХҮЛЭЭН АВЧ БАЯЖУУЛЛАА
2018-01-04
УХАА ХУДАГИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ХҮЛЭЭН АВЧ БАЯЖУУЛЛАА

Одоогоос долоонжилийн өмнө ашиглалтанд орж Монголын аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байсан Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр шинэ оны босгон дээр буюу 2017 оны 12-р сарын 30-ны өдөр 40сая дахь тонн нүүрсээхүлээн авч баяжуулсан түүхэн өдөр тохиолоо. Энержи Ресурс компани нь одоогоор нүүрсийг түүхийгээр биш, угааж боловсруулж, дэлхийн зах зээлийн стандартад нийцсэн, баяжуулсан бүтээгдэхүүн болгож экспортлож байгаа Монголын цорын ганц аж ахуйн нэгж билээ. Монголчууднүүрсээбаяжуулж, боловсруулах болсноор далайн чанадын гуравдагч зах зээлд нэмүү өртөг шингээсэн, сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжтой болсон юм.

Ийнхүү шинэ оноо шижгэр амжилтаар угтсан Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн хамт олон болон нийт уурхайчиддаа баяр хүргэж, амжилт хүсье!


Бусад мэдээ