Ухаа худаг уурхайн сургалтын төв өргөжлөө
2017-11-07
Ухаа худаг уурхайн сургалтын төв өргөжлөө

Ухаа худаг уурхайн дэргэдэх сургалтын төв өргөжиж, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслээ шинэчлэн, цоо шинээр үүд хаалгаа нээлээ. Уг төвийн мэргэжлийн өндөр ур чадвартай сургагч нар компанийн ажилтнуудаа чадваржуулах, шинэ мэргэжил эзэмшүүлэх ажлыг гардан хариуцаж, олон залуусыг хүнд машин механизмын оператор, засварчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр бэлтгэн гаргаж байна.Мөн ажиллагсад болон уурхайд ирсэн зочдод Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, зааварчилгаа өгдөг. Дээрх сургалтуудыг Хөдөлмөрийн Яамны тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг бөгөөд зөвхөн 2017 оны эхний 9 сарын байдлаар л гэхэд нийт 6,100 гаруй хүн Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд хамрагджээ. Түүнчлэн 2017 онд орон нутгийн иргэдэд мэргэжил эзэмшүүлэх зорилгоор өөрөө буулгагч автосамосвалын оператор бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж, нийт 100 гаруй иргэнийг хамруулсан байна


Бусад мэдээ