УХАА ХУДАГ УУРХАЙН 2010 ОНЫ ОЛБОРЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЛЭЭ
2010-12-29
УХАА ХУДАГ УУРХАЙН 2010 ОНЫ ОЛБОРЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЛЭЭ

Энержи Ресурс компани 2010 онд 3.8 сая тон нүүрс олборлох төлөвлөгөөгөө энэ онд багтаан хугацаанаас нь өмнө амжилттай биелүүлж чадлаа. Тодруулбал, 2010 оны 12-р сарын 10-ны өдрийн байдлаар дээрхи төлөвлөгөө бүрэн биелсэн үзүүлэлтэнд хүрсэн байна. Компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ талаар хэлэхдээ өнгөрсөн 2009 онд манай компани 1.8 сая тон нүүрс олборлох төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн бол энэ жилийн хувьд өнгөрөгч оны дүнг 2 дахин нугалсан төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлж, өмнө тавьсан зорилгодоо хүрч чадлаа. Ирэх онд бид олборлолтын төлөвлөгөөгөө 7 сая тонд хүргэх зорилт тавьсан. Энэ оны 5-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд уурхайн сарын олборлолт дунджаар 400,000 тонд хүрснээс үзэхэд бид 2011 онд ч мөн төлөвлөсний дагуу ажиллаж чадна гэж итгэж байна гэсэн юм.

Ухаа Худаг уурхайн төслийн хүрээнд ирэх онд ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа эхлүүлэх нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж болон авто замын төслүүдийн ажил хуваарийн дагуу амжилттай хэрэгжиж байна.


Бусад мэдээ