ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2011-04-11
ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энержи Ресурс компанийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ажилтнуудад хүний эрхийн чиглэлээр мэдлэг олгох сургалт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. 2011 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд компанийн Ухаа Худаг салбарт зохион байгуулагдсан энэхүү сургалтанд компанийн үндсэн ба харьяа компаниудын хүний нөөцийн болон менежерийн түвшний ажилтнуудаас гадна гэрээт харуул хамгаалалтын албан хаагчдаас бүрдсэн нийт 74 ажилтан хамрагдсан байна.

Компанийн үйл ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг буюу ажилтнуудтай хамгийн ойр дотно тулж харилцдаг менежерүүдийг ийнхүү сургалтанд хамруулснаар ажлын байран дээр хүний эрх зөрчигдөх эрсдлийг хязгаарлаж, хүний эрхийн зарчмуудыг байгууллагын соёлын үндсэн хэсэг болгон төлөвшүүлэх зорилготой.

Сургалтыг уул уурхайн салбарт дагнан ажилладаг, Хүний эрх, хөгжил төвийн мэргэшсэн хуульч нар заан явуулж, хөдөлмөрлөх эрх, орон нутгийн иргэдийн эрх, зөрчигдсөн эрхийг сэргээх гэх мэт ажлын байранд зайлшгүй мэдвэл зохих чухал ойлголтуудын талаар мэдээлэл хүргэсэн байна.


Бусад мэдээ