Энержи Ресурс компанийн Тогтвортой Хөгжлийн Бодлогын газрын Байгаль орчны багаас Цогтцэций сумын олон жилийн турш тархсан хогийн цэгийн эзлэх талбайг багасгах, салхинд хийссэн хогийг цэвэрлэх, бохир усны хаягдал цэгүүдийг ариутгаж булшлах, үржил шимт хөрсөөр хучих ажлыг тодорхой үе шаттайгаар хийж гүйцэтгэж дуусгалаа. Уг хогийн цэгийн тархалтыг багасгаснаар хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөллөх бохирдлыг багасгаж байгаа билээ. Компанийн зүгээс уг хогийн цэгийн ажлыг зөвхөн гүйцэтгээд зогсохгүй орон нутгийн нийт иргэдийн дунд хог хаягдлын үүсэлтийг багасгах, хог хаягдлыг зөв ангилах, дахин боловсруулах, дахин ашиглах, зөв төлөвшлийг бий болгох зорилгоор цаашид сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Хогийн цэгийн хамрах талбай анх нийт 8 га орчим байсныг одоогоор 1.2 га хүртэл багасгаж, нийт 15000 м3хогийг цуглуулан 8000 м3үржил шимт шороогоор хучсан. Ирэх жил бүтэн булшлаад таримжуулах арга хэмжээг авах юм байна.