Global CSR (Corporate Social Responsibility) буюу Компанийн нийгмийн хариуцлагын дэлхийн шагналолгох шалгаруулалтанд энэ жил дэлхийн 100 гаруй компани нэр дэвшин өрсөлдсөнөөс Монголын уул уурхайн Энержи Ресурс ХХК сүүлчийн шатанд шалгаран үлдэж, Standard chartered банк, Procter Gamble, FedEx, DHL, Huawei нарын ТОП 6 оролцогчийн нэг болжээ.
Шалгаруулалтын эхний 6 байранд шалгарсан компаниуд:
Нийгмийн хариуцлагын чиглэлд баялаг туршлагатай, арвин түүхтэй, дэлхийн үндэстэн дамнасан корпорациуд өрсөлддөг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтанд монгол компани анх удаа оролцохдоо ийнхүү өндөр амжилт гаргасан нь хамгийн гол онцлог болж байна. Цаашлаад, хэдэн зуу, хэдэн арван жил дамнасан урт түүхтэй, үндэстэн дамнасан түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудтай Монголын Энержи Ресурс ХХК ижил түвшинд шалгарч, өндрөөр үнэлэгдсэн нь монгол компаниудын түрүүч дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжиж байгаагийн нотолгоо болж байна.
Компанийн нийгмийн хариуцлагын цаана тухайн компанийн менежментийн зөв бодлого, төлөвлөлт, оновчтой шийдэл, улс орны нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр гээд олон чухал хүчин зүйлс бий. Энержи Ресурс ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын чиглэлд өндөр ач холбогдол өгч, тууштай ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр дэлхийн хэмжээний шалгаруулалтанд Монголынхоо нэрийг гаргаж чадлаа. Тус компани М-Си-Эс, Петровис, Шунхлай зэрэг үндэсний компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа юм.