Энержи Ресурс компани нүүрсний салбарын Шилдгийн шилдэг-ээр шалгарч ГранПри шагналын эзэн боллоо. Монгол Нүүрс Ассоциаци-ийн дэргэдэх Хараат бус экспертүүдийн зөвлөл болон олон нийтийн цахим санал асуулгын дүнг нэгтгэн, нүүрсний салбарын оны "ТОП 5" компанийг тодруулжээ.
Ингэхдээ улсад төлж буй татвар, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлага, орон нутгийн хамтын ажиллагаа гэх мэт нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг голлон анхаарчээ. Мөн АМГТГ-иас ирүүлсэн нүүрс олборлолтын мэдээ болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний 7 сарын гүйцэтгэлийн мэдээнүүдэд үндэслэсэн байна.
Монгол нүүрсээ дэлхийн зах зээлд брэнд болгох зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж буй нийт Энержи Ресурсын хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье!