“Энержи Ресурс” уул уурхайн салбарт ISO стандартыг анх удаа цогцоор нь нэвтрүүллээ
2018-09-28
“Энержи Ресурс” уул уурхайн салбарт ISO стандартыг анх удаа цогцоор нь нэвтрүүллээ

Монголоос анх удаа Энержи Ресурс компани ISO стандартуудыг Олон улсын менежментийн тогтолцоо хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Францад төвтэй стандартчлалын Афнор компаниас Баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Тус компани Ухаа худаг уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа:

  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015,
  • Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015,
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн олон улсын гурван төрлийн стандартаар Менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр жил гаруй ажилласан байна.

Баталгаажуулалтын аудитыг Монгол-Францын хамтарсан, мэргэшсэн аудиторууд гүйцэтгэсэн бөгөөдФранцад төвтэй, олон улсын стандартчилалын АФНОР группын Бүсийн захирал Фабиен Бонин-Брий гэрчилгээг олгохдоо Энержи Ресурс компани байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлд онцгой сайн үзүүлэлттэй ажилладгийг урт хугаацааны үнэлгээгээр тогтоож, олон улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгож байна. Монголоос анх удаа цогц стандарт нэвтрүүлсэн компани гарч ирж байгаад баяртай байна гэж цохон тэмдэглэжээ.

Уул уурхайн салбарт олон улсын ISO стандартууд цогцоор нэвтэрснээр бүтээмж, засаглал, бүтээгдэхүүний чанар гээд бүх талаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Хамгийн гол нь байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг жигд мөрдөж, хариуцлагатай уул уурхай төлөвших гол ач холбогдолтой юм.


Бусад мэдээ