Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас World Quality Day буюу Дэлхийн чанарын өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ үеэр олгодог Үндэсний чанарын шагнал-ын эзнээр Энержи Ресурс компани тодорлоо.

Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхай 2018 онд Монголын уул уурхайн салбарт анх удаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Байгаль орчин, Чанарын удирдлагын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь нэвтрүүлж, Стандартчилалын олон улсын Afnor фирмээс баталгаажуулалтын сертификатаа албан ёсоор авсан байна. Энэ нь уул уурхайн хөдөлмөр, аюулгүй байдлыг сайжруулах, чанарын менежмент, бүтээмжийг сайжруулахад том ахиц болжээ.

Үндэсний чанарын шагнал нь үйл ажиллагааны стандартуудыг авч үздэг, цэвэр мэргэжлийн шалгаруулалт бөгөөд 2018 онд 4 дэх жилдээ олгогдож байна.

Монголын аж ахуйн нэгжүүд олон улсын ISO стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхийн жишигт нийцэн, чанар, аюулгүй байдлын шалгуурууд дээшилж байгаа нь сайшаалтай юм. Үндэсний чанарын шагнал-ыг хүртсэн дотоодын компани цаашаа Бүс нутгийн болон Дэлхийн чанарын шагнал-ын шалгаруулалтад оролцох боломжтой байдаг аж.


Бусад мэдээ