ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ОНЫ ШИЛДЭГ ДОТООДЫН КОМПАНИАР ШАЛГАРАВ
2011-05-11
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ОНЫ ШИЛДЭГ ДОТООДЫН КОМПАНИАР ШАЛГАРАВ

Ололт амжилт, үйл ажиллагаагаараа улсын болон салбарын хэмжээнд бусдыгаа манлайлан ажилласан компаниудыг Монголын Бизнесийн Зөвлөл жил бүр тодорхой шалгууруудын дагуу өргөмжлөн урамшуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд бизнесийн шинэлэг загварт суурилан, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг товойлгож чадсан Энержи Ресурс компанийн амжилтыг онцгойлон үнэлж, 2011 оны Дотоодын шилдэг компаниар өргөмжиллөө. Нийт 7 төрөлд шилдгүүдийг тодруулсан энэхүү шалгаруулалтын бусад төрлүүдэд Ньюком групп, Хүннү Көүл, В телевиз зэрэг салбартаа нэр хүндтэй байгууллагууд шалгарч, өргөмжлөл хүртсэн.

2007 онд байгуулагдсан Монголын Бизнесийн Зөвлөл нь нийт 200 гаруй гишүүн байгууллагуудыг эгнээндээ багтаасан, улсдаа тэргүүлэгч, бизнесийн төлөөлөх байгууллагуудын нэг бөгөөд Монгол дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, олон нийт, Засгийн газар болон гишүүн байгууллагуудыг холбох гүүр болж, хувийн хэвшлийн дуу хоолойг төлөөлөх гэх мэт үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энержи Ресурс компанийн хувьд 2010 онд тус Зөвлөлийн гишүүн байгууллагаар элсчээ.


Бусад мэдээ