ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖИЙН ШАЛГАРУУЛАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2014-06-10
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖИЙН ШАЛГАРУУЛАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй, үндэсний шилдэг бизнесүүдийг шалгаруулдаг ТОП 150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Энержи Ресурс ХХК гурав дахь жилдээ амжилттай оролцож, улсдаа тэргүүлэгч компаниудын айргийн тав-д буюу дээрээсээ 4 дүгээр байранд жагслаа.Монгол Улсын Засгийн газар ба МҮХАҮТ хамтран жил бүр зохион байгуулдаг уг шалгаруулалтын 1-р байранд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр орсон бол удаах байруудад М-Си-Эс групп, Петровис ХХК, Энержи Ресурс ХХК болон Номин Холдинг ХХК тус тус бичигдэж, эхний таван байрыг эзэлсэн юм. Тус шалгаруулалтыг явуулахдаа улсад төлсөн татварын хэмжээг голчлохоос гадна ажлын байр, компанийн нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй техник технологийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлууд гээд олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг.

Энержи Ресурс ХХК нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш 400 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, үндэсний 700 гаруй аж ахуйн нэгжтэй идэвхитэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн 3 жил дараалан энэхүү нэр хүндтэй шалгаруулалтын ТОП 5-д багтаж ирсэн юм.


Бусад мэдээ