Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Хөдөлмөр сонин, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Татварын Ерөнхий Газраас хамтран зохион байгуулсан Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая-2011 шалгаруулалтад Энержи Ресурс компани амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Нийгмийн хариуцлагын чиглэлд нийт 47 шалгуур үзүүлэлтээр мэргэжлийн комиссын шүүн явуулсан энэхүү арга хэмжээ нь улс төр, санхүүгийн аливаа нөлөөллөөс хараат бус, тэнцвэртэй үнэлгээнд тулгуурласан, үндэсний хэмжээний шалгаруулалт гэдгээрээ онцлог юм.
Шалгаруулалтын 2 ба 3-р байруудад Хаан банк, Багануур ХК тус тус шалгарсан. Энэржи Ресурс компани нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд улс орны нийгэм эдийн засгийн хөгжил болон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнгөрөгч 2011 оны хувьд тус компани нийгмийн хариуцлагын чиглэлээр олон бүтээлч ажил өрнүүлсний дотор ажиллагсдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, ажилчид гэр бүлээрээ тав тухтай орчинд ажиллаж амьдрах, үр хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэх боломжийг нээж, нийгмийн дэд бүтцийн чиглэлд дорвитой хөрөнгө оруулалтыг хийсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газраас зарласан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд улс орны хэмжээнд жилийн турш хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжээр Энержи Ресурс компани шалгараад байна.