ДАЛАНЗАДГАД ХОТЫН ХҮСЭЛТЭЭР 20,000 ТОНН БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2023-09-05
ДАЛАНЗАДГАД ХОТЫН ХҮСЭЛТЭЭР 20,000 ТОНН БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Даланзадгад хотын удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу Энержи Ресурс компаниас угааж баяжуулсан 20,000 тонн эрчим хүчний нүүрсийг Даланзадгадын иргэдийн өвөлжилтийн хэрэгцээнд үнэ төлбөргүй нийлүүлэхээр болж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

Уг санаачлагыг гаргасан Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд “Даланзадгадынхаа агаарын бохирдлыг бууруулах, үнс хог хаягдлыг багасгах, иргэдээ дэмжих зорилгоор санаачилсан ажлыг маань бодитоор дэмжсэн Энержи Ресурс компанийн хамт олонд баярлалаа. Ингэснээр манай иргэдийн халааснаас гарах байсан хоёр тэрбум гаруй төгрөгийг тус компани хөнгөвчилж өгч байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд өрнөж буй энэ ажлыг бидний зүгээс мөн дэмжиж, уурхайн амнаас Даланзадгад хот хүртэлх тээврийн зардлыг орон нутгийн төсвөөс хариуцна” гэдгээ илэрхийллээ.

 

Уурхайчдын маань хөдөлмөр шингэн, угааж баяжуулсан нүүрс аймгийн төвд түүхий нүүрсний хэрэглээг халах улмаар “Утаагүй Даланзадгад” болох зорилгод хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

 


Бусад мэдээ