ЭНЕРЖИ РЕСУРС ХХК 2024 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА
2025-05-05
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК 2024 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА

Монголын Татварын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ энэ жил 26 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд 2024 онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдийг шалгаруулан, олон нийтэд алдаршуулсан юм.

 

Энержи Ресурс ХХК улсын хэмжээнд ТОП 10 татвар төлөгчийн жагсаалтад дөрөвдүгээр байрт бичигдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дундаас тэргүүллээ. 2024 онд манай компани улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, сүүлийн 10 гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой багтаж ирсэн билээ. Нийт дүнгээр авч үзвэл, Энержи Ресурс ХХК өнгөрсөн 16 жилийн хугацаанд улсын төсөвт 2.6 их наяд орчим төгрөгийн татвар төлөөд байна.


Бусад мэдээ