Энержи Ресурс компани “Энтрепренёр-2024 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” шагналыг хүртлээ
2024-12-30
Энержи Ресурс компани “Энтрепренёр-2024 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” шагналыг хүртлээ

МҮХАҮТ-аас бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг тодруулдаг "Энтрепренёр-2024" шагнал гардуулах ёслол арван хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр бид “ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” шагналыг хүртэж, “Мөнгөн Меркури” цомыг хүлээн авсан ба Энержи Ресурс компани 2010 оноос хойш нийт 11 удаа Оны шилдэг аж ахуйн нэгжээр тодорч, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйгаа баталгаажуулсаар байна.

Манай компани Монгол Улсын топ татвар төлөгчдийн эгнээнд зүй ёсоор багтаж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны чиглэлд олон төрлийн ажлуудыг шинэлгээр хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү амжилтыг бүтээсэн компанийн нийт хамт олон, ажиллагсад болон хамтрагч байгууллагууддаа баяр хүргэж, талархал илэрхийлье.



Бусад мэдээ