ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ ОРОЛЦОГЧ, СОНИРХОГЧ ТАЛУУДЫН БОДЛОГО БОЛОН САНАЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРМАА ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
2025-05-20
ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ ОРОЛЦОГЧ, СОНИРХОГЧ ТАЛУУДЫН БОДЛОГО БОЛОН САНАЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРМАА ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Энержи Ресурс ХХК нь ажиллагсад, орон нутгийн иргэд, ханган нийлүүлэгчид болон бусад оролцогч талуудтай тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний оролцоог ханган ажиллах зорилгын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Оролцогч, сонирхогч талуудын бодлого”-ыг боловсруулан баталлаа.

 

Тус бодлогын хүрээнд дараах асуудлуудыг нарийвчлан тусгасан болно:

  • Оролцогч, сонирхогч талууд ба тэдгээрийг тодорхойлох аргачлал;
  • Оролцогч, сонирхогч талуудтай харилцах хэлбэр, давтамж болон баримтлах зарчмууд;
  • Өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх механизм;
  • Мэдээллийг тайлагнах, эргэх холбоог хангах.

 

Мөн “Оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлох, тэдгээрийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг шинэчлэн баталж, мэдээллийн нэгдсэн онлайн системийг амжилттай нэвтрүүллээ. Уг системийн тусламжтайгаар өргөдөл, гомдлыг илүү боловсронгуй байдлаар хүлээн авч, тэдгээрийг шуурхай шийдвэрлэх, мэдээллийг алдалгүй бүртгэх нөхцөл бүрдсэн бөгөөд оролцогч талууд тодорхой, хурдан хариу мэдээлэл авах боломжтой болж байна.

 

Хэрэв та өөрийн хувийн мэдээллийг нууцлан санал, хүсэлт, гомдол гаргахыг хүсвэл компанийн албан ёсны вэбсайт дахь цахим чат болон 7013-2279 дугаарын утсаар холбогдох боломжтой. Тухайн сувгуудаар ирж буй дуудлага, хандалтуудыг гуравдагч тал болох хөндлөнгийн оператор компани хүлээн авч, боловсруулж байна. Энэ нь хэрэглэгчийн дуудлага болон хувийн мэдээллийг мөшгөх, тандах боломжийг бүрэн хааж, хувь хүний мэдээллийг найдвартай хамгаалах нөхцөлийг бүрдүүллээ.

 

Ажиллагсад, орон нутгийн иргэд, ханган нийлүүлэгчид болон олон нийт Та бүхэн дараах сувгуудаар санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтой:


Бусад мэдээ