Энержи Ресурс ХХК Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд өндөр нэр хүндтэй Global CSR буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын наадамд амжилттай оролцож, Байгаль орчны үйл ажиллагааны чиглэлд төгсгөлийн шатны ТОП 3 оролцогчийн нэгээр шалгаран, батламж хүртлээ. Энэ жилийн шалгаруулалтад дэлхийн олон орны 73 компани өрсөлдсөн төдийгүй зөвхөн Байгаль орчны үйл ажиллагааны номинацид 50 гаруй компани материал ирүүлсэн байна. Ингэхдээ наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний зүгээс тус компанийн 2013 онд байгаль орчны чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлууд, тэр дундаа үйлдвэрлэлийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж усны хэмнэлт бий болгосон технологийн хөрөнгө оруулалт болон ойн зурвас, ногоон байгууламжийн төсөл зэргийг өндрөөр үнэлжээ. Энержи Ресурс компани тус наадамд 2012 оноос хойш 3 дахь жилдээ оролцож байгаа юм.