Канадын Уул Уурхайн Ассоциацийн “TSM” хөтөлбөрт Монголоос анх удаа хамрагдаж байна
2024-06-04
Канадын Уул Уурхайн Ассоциацийн “TSM” хөтөлбөрт Монголоос анх удаа хамрагдаж байна

Энержи Ресурс ХХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Канадын Уул Уурхайн Ассоциацийн “TSM” (Тогтвортой Уул Уурхайн Төлөө) хөтөлбөрт Монголоос анх удаа хамрагдаж байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх гэж байгаа билээ.

 

Энэхүү үнэлгээний хүрээнд тус компанийн үйл ажиллагаатай хамааралтай, холбогдох чиглэлийн асуудлуудаар хөндлөнгийн аудиторт хүргүүлэх аливаа санал/хүсэлт буюу уулзах хүсэлтэй Цогтцэций, Ханбогд, Ханхонгор сумын иргэд, компанийн ажилчид доор заасан и-мэйл хаягаар мэдээллээ хүргүүлэх боломжтой.

 

Жич: мэдээллийн нууцлалыг хангана.

 

Хөндлөнгийн аудитор: Нэйл Аллен (Neil Allen)

Холбогдох и-мэйл хаяг:  neil.allen@envirochem.com

Ухаа худаг уурхай болон Цогтцэций суманд ажиллах хугацаа: 2024 оны 7-р сарын 3-6

 

TSM хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:  https://mining.ca/towards-sustainable-mining/how-tsm-works/


Бусад мэдээ