Цогтцэцийд хэрэгжүүлж байгаа Орон нутгийн боловсролыг дэмжих цогц хөтөлбөр маань шинэ бүрэлдэхүүнээр өргөжлөө.
Мөрөөдөл дунд сургуулийн 3-9-р ангийн нийт хүүхдүүд буюу 600 орчим сурагч Математикийн онлайн хөтөлбөрт жигд хамрагдах боломжийг бид бүрдүүлж өглөө. Ингэснээр хүүхдүүд 70 мянган бодлогын сантай, орчин үеийн программыг үнэ төлбөргүй ашиглах юм. Гол ач холбогдол нь хүүхдүүдийн бие даан суралцах чадвар сайжирч, Математикийн хичээлийн хоцрогдол арилан, багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдийнхээ сурлагын ахицыг бодитой хянах боломжтой болж байна. Уг онлайн хөтөлбөр нь академик түвшинд боловсруулагдсан бөгөөд ЕБС-ийн хөтөлбөр, стандарттай бүрэн нийцдэгээрээ онцлогтой юм.