MCS ГРУППИЙН 2025 ОНЫ САГСАН БӨМБӨГ, ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-25
MCS ГРУППИЙН 2025 ОНЫ САГСАН БӨМБӨГ, ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

M-Си-Эсгруппын 2025 оны Сагсан бөмбөгийн ба ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 5-р сарын 23-25-ны өдрүүдэд 3 өдрийн турш, нийт 20 гаруй компанийн 350 гаруй тамирчдыг хамарч, өрсөлдөөн дүүрэн болж өнгөрлөө.

 

Тэмцээнийг зохион байгуулагч, 20 жилийн түүхт Энержи Ресурс компанийн хамт олон сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тусгай байр эзэлсэн бол ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Баярбаатар алтан медаль, хосын төрөлд Г.Мөнхжаргал, Т.Маргад-Эрдэнэ нар маань алтан медаль тус тус хүртлээ.

 

Аваргын алтан цомын эзэд болсон M-Си-Эс Проперти компанийн тамирчид болон оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж, халуун баяр хүргэе!



Тэмцээний үеэр мөн М-Си-Эс группийн 20 компанийн 7,000 орчим ажилтан оролцсон "Recycling Champion" буюу хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах уралдааны шагнал гардуулах ажиллагаа болсон бөгөөд Энержи Ресурс ХХК хуванцар цуглуулах төрөлд хоёрдугаар байр эзэлж, шагналаа гардан авлаа. 



Бусад мэдээ