Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч, Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
2026-05-02
Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч, Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2026 оны 5 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд Энержи Ресурс компани оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж, аймаг, сумын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “Шилдэг хөрөнгө оруулагч” шагналыг олголоо. Мөн Өмнөговь аймгийн Татварын газраас 2026 оны “Шилдэг татвар төлөгч” шагналыг гардуулав.

Энержи Ресурс компанийн нийт хамт олон, хамтрагчдадаа баяр хүргэж, талархал илэрхийлье!



Түүнчлэн Энержи Ресурс компани тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан спорт, ур чадварын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дараах байр эзэллээ:

  • Аврах ажиллагааны ур чадварын тэмцээнд БОХАБЭА-н албаны Онцгой байдлын баг 1-р байр
  • Волейболын тэмцээнд эмэгтэй баг 1-р байр
  • Волейболын тэмцээнд эрэгтэй баг 3-р байр
  • Ширээний теннис эмэгтэй төрөлд Ложистикийн албаны ажилтан Ц.Цэрэнчимэд 3-р байр
  • Ширээний теннис эрэгтэй төрөлд БОХАБЭА-н албаны ажилтан Т.Маргад-Эрдэнэ 3-р байр тус эзэлж багийн нийлбэр оноогоор гуравдугаар байр.

Нийт оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэе!

 


Бусад мэдээ