МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ГУРАВТ ЭРЭМБЛЭГДЛЭЭ
2023-05-22
МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ГУРАВТ ЭРЭМБЛЭГДЛЭЭ

Энержи Ресурс компани 2022 онд Монгол Улсын нийгэм, эдийн засагт хамгийн өндөр хувь нэмэр оруулсан ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтын 3-рт бичигдлээ. Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр гаргадаг уг жагсаалтад манай компани 10 дахь удаагаа эхний 10 байрт шалгарч байгаа юм.

 

2022 онд бид групп компанийн дүнгээр 546 сая ам.долларын экспорт хийж, 347 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсад төлснөөс гадна 5,000 орчим хүнийг ажлын байраар ханган ажиллажээ. Мөн нийт 1 их наяд орчим төгрөгийн худалдан авалт хийснээс 80 гаруй хувьд дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан байна. 

 

Түүнчлэн, өнгөрсөн онд бид орон нутагт нийт 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ тууштай хэрэгжүүллээ. 

 


Бусад мэдээ