Монгол Улсын 2025 оны Шилдэг татвар төлөгчөөр тодорлоо
2026-05-04
Монгол Улсын 2025 оны Шилдэг татвар төлөгчөөр тодорлоо

Монгол Улсын Засгийн газар болон Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг татвар төлөгчдийг тодруулах арга хэмжээ 5 дугаар сарын 4-ний өдөр боллоо. 2025 оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжээр Энержи Ресурс компани тодорч, Монгол Улсын "ТОП 10" татвар төлөгчөөр дахин шалгарлаа.

 

Бид энэ онд групп компанийн хэмжээнд 512 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, сүүлийн арав гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна.


Бусад мэдээ