ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ 40,000 МОД ТАРИЛАА
2025-06-17
ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ 40,000 МОД ТАРИЛАА

Зургаадугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт ёслол төгөлдөр эхэллээ.

Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн саналын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км зайд нийт 40,000 мод тарьж, 52.48 га талбай бүхий хамгаалалтын ойн зурвасыг амжилттай байгууллаа.

Үүнд:

  • Улиас - 10,000 ш
  • Хайлаас – 7,000 ш
  • Шинэс, Нарс, Гацуур – тус бүр 4,000 ш
  • Шар хуайс, Голт бор – тус бүр 3,000 ш
  • Монос, Гүйлс – тус бүр 2,500 ш багтаж байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Энержи Ресурс компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтдээ 380,000 орчим мод тарьсан бөгөөд модны амьдрах чадварыг нэмэгдүүлэх, ургалтын чанарыг сайжруулахад зэрэгт онцгой анхааран ажиллаж байна.

 

 


Бусад мэдээ