“УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ 2025”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, НИЙЛБЭР ДҮНГЭЭР 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2025-05-25
“УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ 2025”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, НИЙЛБЭР ДҮНГЭЭР 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“Эрч хүч – Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотод дөрвөн өдрийн турш зохион байгуулагдсан “Уурхайчдын спортын их наадам 2025”-д уул уурхайн салбарын нийт 40 компанийн 1,800 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Энэхүү спортын өргөн цар хүрээтэй арга хэмжээнд Энержи Ресурс компанийн баг тамирчид 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцож, нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн бахархам амжилтыг үзүүллээ.

Манай компанийн баг тамирчид дараах төрлүүдэд амжилт гаргав:

  • Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртэж, тоглогч О.Цэрмаабуд “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч, “Салбарын тэргүүн” цолоор шагнууллаа.

  • Ширээний теннисний багийн төрөлд мөнгөн медаль,
  • PUBG Mobile цахим спортын төрөлд алтан медаль хүртсэн байна.

 

Энержи Ресурс компанийн төлөөлөл болон оролцсон нийт тамирчиддаа болон уул уурхайн салбарын спортын шилдэгүүддээ баяр хүргэе!






Бусад мэдээ