Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.

 

Энержи Ресурс компанид ажилд оруулж өгөх, зуучлал үзүүлэгч хувь хүн, агентлаг гэж байхгүй ба төлбөртэй ажилд зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай contact@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Хэлтэс
Ажлын байрны нэр
Анкет хүлээн авах хугацаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;
  • ХММ-ын операторын сургалтад хамрагдсан мэргэжлийн үнэмлэх сертификаттай,
  • Уурхайн хүнд машин механизмын оператораар ажилласан туршлагатай;
  • МУ-ын хүчин төгөлдөр BCМ ангиллын жолооны үнэмлэхтэй;
  • Техник сэтгэлгээтэй;
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
  • Цогтцэций сумаас буюу 14/7 ростероор ажиллах боломжтой;

 

Нэмэлт мэдээлэл:

Хэлтэс газар: Уурхайн олборлолт

Ажлын байр: ХММО-Дамп гэж сонгох

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн бүсийн ус хангамж, ариутгах татуургын системийн шугам хоолой, барилга байгууламжуудын цэвэр бохир усны системийн  үйл ажиллагааг горим технологийн дагуу тасралтгүй явуулах, өдөр дутамын хяналт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Сантехникийн инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер болон Хүрээлэн буй орчны инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Ус хангамж, сантехник, дулааны шугам хоолойн угсралт, ашиглалтын инженерээр 1-с доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Ус боловсруулалтын мэдлэгтэй болон бохир усны технологийн горим тохируулга хийх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хариуцлагатай, нягт нямбай, зөв хандлагатай;
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно;

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн хэмжээнд батлагдсан дүрэм журамыг даган мөрдөж бүх төрлийн техник, туслах тоног төхөөрөмжийн цахилгааны эвдрэл гэмтлийг оношлох, засварлах, засварын газрын цахилгааны засвар үйлчилгээг хийх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Цахилгааны чиглэлээр МСҮТ, Коллеж, их дээд сургууль төгссөн;
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай /Өндөр хүчдэл болон автын цахилгаанчин/;
  • Цахилгаан техникийн онолын мэдлэгтэй;
  • Цахилгааны схем унших, ойлгох чадвартай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Техник сэтгэлгээтэй, суралцах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлын хүрээнд гагнуурын ажлыг технологийн горимын дагуу аюул осолгүй, чанартай хийж гүйцэтгэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Тусгай мэргэжил болон МҮСТөвийг гагнуурчнаар төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй;
  • Хийн болон цахилгаан гагнуурын чиглэлээр үйлдвэр, уурхайд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Даралтат сав, шугам хоолой гагнах эрхтэй, гагнуурчны зэрэг болон категоритой;
  • Хийн гагнуур, плазм зүсэгч, хагас автомат гагнуур хийж байсан бол давуу талтай;
  • Цахилгаан тоног төхөөрөмж ашиглах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Техник сэтгэлгээтэй;
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн төлөвлөлт, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад геологийн загварчлалыг хийхэд анхдагч мэдээллээр хангах, ашигт малтмалын нөөц баялгийг оновчтой зөв зохистой ашиглах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Геофизикч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн;
  • Мэргэжлийн чиглэлийн техник, технологи, программууд дээр ажиллах чадвартай /өгөгдөл боловсруулах, тооцоолох, загварчлах, мэдээллийг хувирган өөрчлөх, ангилал ялгах чадвартай/;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай;
  • Жолооны “B” ангиллын эрхтэй;
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхайн ашиглалтын технологи болон инженерийн чиглэлээр  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Шинэ төгсөгч болно;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай;
  • Microsoft Excel программыг бүрэн эзэмшсэн бол давуу тал болно;
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн хүнд машин механизмын техникийн бэлэн байдлыг хангаж, эвдрэл гэмтлийг бууруулах, ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор бүх ажилчидыг сургалтаар ханган, мэдлэгийг дээшлүүлэх онол практикийн, сургалтыг тогтмол хийж ажилчдыг засварын аюулгүй байдлын дүрэм, журам, заавруудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн болон механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Уул уурхай, баяжуулах үйлдвэрт суурин тоног төхөөрөмжийн засвар дээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Мэргэжлийн хичээл зааж байсан бол давуу талтай
  • Баг удирдаж ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн батлагдсан дүрэм, журам, зааврын хүрээнд хүнд машин механизмын техникийн бэлэн байдлыг хангахын тулд шаардлагатай дугуй засварын ажлуудыг аюул осолгүй хийж гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй
  • Засварын чиглэлээр сургалт дамжаа төгссөн
  • Мэргэжлийн чиглэл болон уул уурхайн тоног төхөөрөмжийн засварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Жолооны ВС ангилалтай
  • Багаар ажиллах чадвартай,
  • Техник сэтгэлгээтэй, хөнгөн шаламгай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн хүнд машин механизмын техникийн бэлэн байдлыг хангаж, эвдрэл гэмтлийг бууруулах, ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор бүх ажилчидыг сургалтаар ханган, мэдлэгийг дээшлүүлэх онол практикийн, сургалтыг тогтмол хийж ажилчдыг засварын аюулгүй байдлын дүрэм, журам, заавруудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн болон механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Уул уурхай, баяжуулах үйлдвэрт суурин тоног төхөөрөмжийн засвар дээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Мэргэжлийн хичээл зааж байсан бол давуу талтай
  • Баг удирдаж ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй
  •  Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай

Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуултууд

Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.

Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.

Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.

Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.

Та бүхэн бидний илгээсэн асуудал шийдвэрлэх шалгалтын жишиг тестийг ажиллах үзэх, зүй тогтлыг ойлгох байдлаар бэлдэх боломжтой.