2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Өмнөговь аймаг, говийн нөхцөлд 300 мянга гаруй мод амжилттай ургуулсан туршлага дээрээ үндэслэн бид 36.5 сая модыг ойн хомсдол, доройтлыг бууруулахад, 3 сая модыг цөлжилт, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулахад, 500 мянган модыг суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад зориулах үндсэн төлөвлөлттэй байна. Энэ ажлын хүрээнд манай компани Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь ойн сэргээлтийн бүсэд 170,000 мод тарих ажлыг энэ намар амжилттай эхлүүллээ.
Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй манай хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байна.