ӨМНИЙН ГОВЬД 10 МЯНГАН ЗАГ ТАРЬЖ, АМЖИЛТТАЙ БОЙЖУУЛЛАА
2024-08-28
ӨМНИЙН ГОВЬД 10 МЯНГАН ЗАГ ТАРЬЖ, АМЖИЛТТАЙ БОЙЖУУЛЛАА

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай компаниас Өмнөговь аймгийн Баяндалай сумын Цагааны голын 10 га талбайд 10 мянган загийг амжилттай тарьж бойжууллаа.

Цагаан голын гэх энэхүү талбай өмнө нь заган ой байсан газар бөгөөд Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын санаачилгаар уг үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн билээ.  Энэ хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн тарьсан 10 мянган загийн амьдралтын хувь одоогоор 84%-тай байгаа нь говийн хуурай нөхцөлд өндөр үзүүлэлт юм.  Энэ оны хувьд бид мөн 10 мянган заг нэмж тарихаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод бөгөөд загийг тарьж ургуулах нь амаргүй, нарийн ажил байдаг.

 

Уугуул орчинд заган төгөл үүсгэх нь цаг уурын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлыг бууруулж, говийн экологийн тэнцвэрийг хадгалахад чухал алхам болдог байна. 

 

 


Бусад мэдээ