Хилийн албан хаагчдад маск, чацаргана хүргүүллээ
2020-02-10
Хилийн албан хаагчдад маск, чацаргана хүргүүллээ

Корона вирусээс урьдчилан сэргийлэлт улс орон даяар явагдаж буй энэ үед Энержи Ресурс компаниас Гашуунсухайт боомтын хил, гааль, мэргэжлийн байгууллагаболон урд хөршийн Ганцмод боомтыналбан хаагчдад нэг удаагийн амны хаалт, чацарганын шүүс хүргүүллээ. Мөнсум орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх штабын үйл ажиллагаанд дэмжлэг болгож, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг мөн нийлүүлсэн байна.

Корона вирусын халдварын тархалттай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмодны боомтын нэвтрэлт илт саарсан. Мөн боомтын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр хэлэлцэгдэж байгаа юм.

Өдөр тутам маш олон хүнтэй харьцаж байдаг эдгээр байгууллагынханд эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн Ухаа худагийн уурхайчдад талархлаа илэрхийлснийг уламжилж байна.


Бусад мэдээ