Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг Энержи Ресурс ХХК-д ажилтан сонгон шалгаруулж авах үйл явц нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн компанийн Хүний нөөцийн албаар дамжин, энэхүү вэбсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно. Тус компанид ажилд оруулж өгөх, хөдөлмөрийн зуучлал үзүүлэгч аливаа хувь хүн, агентлаг гэж байхгүй болохыг анхаарна уу. Хэрэв танд Энержи Ресурс компанид ажилд оруулж өгнө, төлбөртэй зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай contact@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах бөгөөд мэдээллийн эх сурвалжийг нягталж, зохих арга хэмжээг авах болно.
Ажлын байрны нэр
Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн дотоод хяналт, эрсдлийн удирдлагын тогтолцоонд бие даасан, хараат бус хяналт, үнэлгээ, баталгаажуулалт хийх, тайлан бэлтгэх

Аж ахуйн нэгжийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах төсөв болон санал дүгнэлт боловсруулах

  • Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний төлөвлөгөөг хамгийн оновчтой, үр ашигтайгаар гаргаж, гүйцэтгэлд хяналт тавих, холбогдох ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах
  • Олборлолтын үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу аюул осолгүй, үр дүнтэй жигд тасралтгүй зохион байгуулах 
  • Төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих
  • Гэрээт болон гүйцэтгэгч компанийн ажлыг хянах, дэмжлэг үзүүлэх
  • Монгол-Англи, Англи-Монгол хэлнээс аман ба бичгэн хэлбэрээр орчуулан хөрвүүлэх ажлыг уурхайн засварын хэсэг дээр болон шаардлагатай үед компанийн хэлтэс, нэгж, албуудад хийж гүйцэтгэж өгөх
  • Аман болон бичгийн орчуулгыг хүргэхдээ тухайн эх хэлэнд тусгагдсан утгыг гуйвуулалгүй, бодит байдлаар хүргэх зорилго тавин ажиллана