100 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ХҮЛЭЭН АВЧ БАЯЖУУЛЛАА
2024-07-30
100 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ХҮЛЭЭН АВЧ БАЯЖУУЛЛАА

Ухаа худаг дахь Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр 2011 оны 6-р сард анхны нүүрсээ хүлээн авч баяжуулж байсан бол 13 жилийн дараа  буюу энэ оны долоодугаар сарын 30-ны өдөр 100 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулсан түүхэн өдөр тохиолоо.  Энэхүү түүхт өдрөөр компанийн гүйцэтгэх удирдлагуудын зүгээс нийт уурхайчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энержи Ресурс компани нь нүүрсийг түүхийгээр биш, угааж боловсруулж, дэлхийн зах зээлийн стандартад нийцсэн, баяжуулсан бүтээгдэхүүн болгож экспортолдог билээ. Энэ хүрээнд жилд тус бүр 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай нийт 3 модульд суурилсан үйлдвэрийн I модуль 2011 онд, II модуль 2012 онд, III модуль 2013 онд тус тус ашиглалтад оруулсан билээ.



Бусад мэдээ