ГОВИЙН СУМДЫН 100 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024-08-10
ГОВИЙН СУМДЫН 100 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

100 жилийн түүхт ой нь энэ онд тохиож буй Өмнөговь аймгийн Цогтцэций Ханхонгор, Ханбогд сумд болон Даланзадгадын наадамд бид хүндэтгэл үзүүлэн оролцож, өргөө цагаан гэр барин, нутгийн олон түмэнтэйгээ өргөн дэлгэр наадлаа.  

Цогтцэций сумын 100 жилийн ойг тохиолдуулан манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд мини кино театр, үйлчилгээний газрууд бүхий олон улсын стандартыг хангасан “Спорт цогцолбор”  барилгынхаа шав тавих ёслолыг хийлээ.

Энэ үеэр Цогтцэций сумын хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хамт олны маань төлөөлөл болох 40 ажилтанд сумын 100 жилийн ойн хүндэт медаль гардуулсан баярт үйл явдал тохиолоо.

Нэгэн зууны баялаг түүхийг цогцлоож, хамтдаа хийж бүтээж, зорьж тэмүүлж яваа Цогтцэций, Ханхонгор, Ханбогд сумын нийт ард иргэддээ талархал илэрхийлье.

 

Спорт цогцолборын шав тавих ёслол


Бусад мэдээ